n

Эцэг эхчүүдийн хамгийн их гаргадаг 6 алдаа

2011-03-25,


Бид хамгийн их алдааг өөрсдийн хийж чаддаггүй зүйл дээрээ гаргадаг. Иймээс юун түрүүнд өөрийнхөө чаддаг, чаддаггүй талуудаа мэдэж, өөрийн тэсвэр тэвчээрийн хязгаарыг тогтоож, дараа нь хүүхэдтэйгээ харьцах харилцаандаа анхаарах хэрэгтэй.

 

Та хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөө бүхий доорх 6 алдааг аль болох гаргахгүй байхыг хичээгээрэй. 

1. Буруу хандлага дээр төвлөрөх 

Хүүхдийн үйлдэл: Хүүхэд тань буруу, таашагдахгүй зүйл хийсэн үед нь та “битгий тэгээд бай”, “битгий хашхир, битгий орил”, “дүүгээ битгий зовоогоод бай” гэх мэтээр сануулга өгдөг. Яг энэ үед хүүхэд тань танаас сөрөг хайр энэрлийг мэдэрдэг. Хүүхэд өөрөө эерэг, сөргийг ялгаж салгаж мэдэхгүй учраас сөрөг үйлдэл хийсээр л байна. Ингэж дахин давтагдсан сөрөг хандлага хүүхдэд тань улам бүр бэхжиж, дахин дахин энэ ааш авирыг гаргадаг болно гэсэн үг.

Ийм тохиолдолд та юу хийх вэ?: Юуны өмнө хүүхдэдээ ойройрхон сануулга бүү өг. Хэрвээ сануулга өгөх зайлшгүй шаардлагатай үед дууны өнгө, үгийн сонголт, давтамж зэргийг зөв тохируулан хэрэглэх ёстой. Аль болох хүүхдийнхээ эерэг, сайшаагдам үйл хөдлөл бүрийг урамшуулан магтаж, түүнийг хэвшүүл. Түүнд гарц буй насандаа тохирсон ахиц дэвшилтэт хөгжлийг нь бататга. Иймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ сөрөг үйлдэл, хандлагад хэт их төвлөрч болохгүй юм.

2. Тууштай /шийдэмгий/ байж чаддаггүй

Хүүхдийн үйлдэл: Эцэг эхчүүдийн эхлүүлсэн ажлаа дуусгахгүй, дутуу орхих зэргийн үйлдлүүд нь хүүхдийн хувьд ээж аавдаа итгэх итгэлийг нь алдруулаад зогсохгүй, эцэг эхээ гэх хүндлэлд нь сөргөөр нөлөөлдөг. Үүгээр ч зогсохгүй таны энэ дадлыг хүүхэд тань дуурайж, өөрт нь хэлж байгаа бүхэн амьдрал дээр төдийлөн биелдэггүй хэмээн ойлгож, үл ойшооно.

Ийм тохиолдолд та юу хийх вэ?: Шийдэмгий байж чадахааргүй дүрэм журмыг гэртээ хэрэгжүүлэх гэж бүү яар. Өөрөө өөртөө, гэрийн ажилдаа, хань ижилдээ хандах хандлагадаа түргэн, шаламгай, тууштай бай. Тэвчээртэй хандаж, хүүхдийнхээ хязгаарыг шалгаж үзэхдээ эцэг эхчүүд өөрсдөө тууштай, шийдэмгий байж, хүүхдэдээ үлгэр дуурайл болж байгаагаа мартаж болохгүй.

3. Найз нөхөд шиг нь байдаг

Хүүхдийн үйлдэл: Хүүхдэд өөрийн гэсэн хил хязгаар, итгэлцэл байх ёстой. Цаг үргэлж өөрийгөө хайрлуулж, хамгаалуулж байгаагаа мэдрэхийг хүсдэг. Ээж аавтайгаа найз нөхдийн харилцаатай байдаг хүүхэд гадны орчинд жинхэнэ найз нөхөдтэйгээ яаж харьцахаа мэдэхээ больдог. Хэтэрхий их хайр халамжид умбасан учраас “би” төвтэй болчихдог. Томчуулын ертөнцөд эртнээс орсон хүүхэд үүнийг даван туулах гэж нэлээд зовох нь мэдээж.

Ийм тохиолдолд та юу хийх вэ?: Хэрвээ та хүүхэдтэйгээ найз нөхөд шиг нь байна гэдгийг түүнтэй цагийг сайхан өнгөрүүлэх, түүнийг хүндэтгэх, хамтдаа хийж буй зүйлээсээ таашаал авах хэмээн ойлгож байгаа бол ямар ч асуудалгүй гэсэн үг. Хүүхэдтэйгээ нөхөрсөг, найз нөхөд шиг нь байхыг хичээхдээ хил хязгаарыг зөв тодорхойлж, шаардлагатай тохиолдолд түүнийг чиглүүлж, үлгэр дуурайл болж, зааж сургаж, тодорохой зохион байгуулалттай, итгэл найдварыг төрүүлж, ганцхан үгээр хэлэхэд “тиүүнийг манлайлагч ээж аав” байхаа мартаж болохгүй.

4. Сөрөг хэлээр ярьдаг

Хүүхдийн үйлдэл: Үргэлж байдлыгсөргөөр илэрхийлэх нь хүүхдэд тань сөрөг хэлийг зааж сургана. Таны эрх мэдэлд халдаж ч мэднэ: “хийхгүй за юу”, “өгөхгүй бол больчихгүй юу” гэх мэтийн эсэргүүцсэн хариултыг өгдөг болно. Нэгэнт байдал үүнд хүрчихвэл эргүүлэн эерэг болгох маш хэцүү байдаг.

Ийм тохиолдолд та юу хийх вэ?:  “Чи даалгавраа хийхгүй бол зурагт үзэхгүй шүү” гэхийн оронд “Даалгавраа хийж дуусгаад зурагтаа үзээрэй” гэж хэлж болно. Эхний жишээн дээр хүүхэд сөрөг хандлагад төвлөрнө, бараг л шийтгэл яригдаж эхэлнэ, харин ч бүр хүүхдээ гэх хүсэл тэмүүллээ хөсөрдүүлнэ. Харин хоёр дахь жишээн дээр түүнд хийх ёстой зүйлийг нь сануулж, хүүхдэд үүргээ биеолүүлэх урам зориг хайрлаж, хийсний дараах шагналыг зорилт болгон үзүүлнэ. Бидний хувьд ч гэсэн ийм л байдаг шүү дээ.

5. Өөрийн эрх мэдлийг ашигладаггүй

Хүүхдийн үйлдэл: Эрх мэдэл хэнд байгаа нь тодорхой бус бол хүүхэд үүнийг өөрийн болгохыг зорино. Энэ тэнцвэргүй байдлаас болж хүүхэд үүнийг дагаад ууртай болж эхэлдэг. Ээж аавыг байр сууриа илэрхийлтэл нь шахаж шаардаж, шалгаж эхэлнэ. Эцэст нь ээж ааваасаа шийтгэл амсаад дуусна. Эцэг эх нь түүн рүү чангаар орилж загнана эсвэл ширүүхэн алгадаад авна.
Ийм тохиолдолд та юу хийх вэ?: Гэрт хэн эрх мэдэлтэй гэдгээ хүүхдэд зөөлөн байдлаар мэдрүүлэх хэрэгтэй. Зарим тохиолдолд хүүхэд илүү эрхтэй байдаг ч гэсэн, ээж аавууд өөрийн удирдлагыг туушдаа гартаа барих ёстой. Хүүхдээс гуйж, өөрийн насанд тохирохгүй ааш гаргах, юмыг их сунжруулж ярих, ирээдүйн талаар хүн залхмаар зүйлсийг ярьж, гуйж айлгахын дунд байх нь таны эрх мэдлийг хязгаарлаж эхэлнэ. Хүүхдийг нас, хөгжилд тохируулан ойлгуулж ярих, шийдэмгий тууштай байж, ямар ч нөхцөлд түүнийг удирдан чиглүүлэх чадвартай байх маш чухал.

6. Урдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй

Хүүхдийн үйлдэл: Асуудал үүсмэгц уурлах, загнах, түүнийг болиулах гэж айлган сүрдүүлэх эсвэл тэрүүхэн үед ямар нэгэн зүйлээр хуурч байдлыг аврах нь тийм ч сайн арга биш юм. Та өмнөөс урдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй учраас эсвэл дүрэм журмыг өмнөөс сануулан тохиролцоонд хүрээгүй учраас хүүхдийн толгой эргэж, яахаа мэдэхээ болин бухимдаж эхэлдэг.
Ийм тохиолдолд та юу хийх вэ?: Томоохон худалдааны төв рүү хүүхдээ дагуулаад явтал хүүхэд тань тэндэхийн тоглоомон машин дээр сууна гэхийг нь та таамаглаж байгаа бол үүнээс урдчилан сэргийлэх арга хэмжээг гэрээсээ гарахаас өмнө авах ёстой. Тэнд очоод юу хийх гэж байгаагаа, юугаар тоглож болох болохгүй зэргийг түүнд тайлбарлаж өг. Ингэвэл та олон нийтийн газар хүүхдээ гудчин сэгсрэлгүй, олны нүднээс харц буруулахгүй, уураа барахгүй илүү тайвнаар хэрэгтэй зүйлсээ авах болно.Үгүй бол хорхой идсэн шүдийг сайтар сойздон угаасантайл ижилхэн зүйл болно. Өөрөөр хэлбэл дэндүү оройтчихсон байх болов уу гэсэн үг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax