n

Зурагт их үзэх нь хүүхдийн сэтгэлзүйд муугаар нөлөөлдөг

2011-03-25,

Зурагт, компьютерийн өмнө ихэнх цагаа өнгөрүүлдэг хүүхдүүд сэтгэлзүйн асуудалтай болох магадлал өндөртэй болох нь тогтоогджээ.

Английн Бристолын их сургуулийн эрдэмтдийн 10-11 настай 1013 хүүхэд дээр хийсэн судалгаагаар хүүхдүүд өдөрт хэдэн цагийг зурагт, компьютерийн өмнө тоглоом тоглож, кино үзэж суудгийг, энэ нь хүүхдүүдэд ямар сөрөг нөлөөтэй болохыг судалж үзжээ.

Сэтгэлзүйн байдлыг нь тодорхойлохын тулд хүүхдүүдээс зарим асуултыг асууж, биеийн хөдөлгөөнийг хянахын тулд оролцогсдын бэлхүүсэнд 7 хоногийн туршид тусгай аппарат зүүжээ.

Америкийн "Pediatrics" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар өдөр бүр 2 цаг ба түүнээс олон цагийг зурагт, компьютерийн өмнө өнгөрүүлдэг хүүхдийн биеийн хөдөлгөөн сайн байгаа боловч нийгмийн харилцаанд оролцохдоо асуудалтай тулгарч, сэтгэлзүйн асуудалд өртөж байгаа нь анзаарагджээ. Бусадтай бага харилцаж ихэвчлэн зурагт, компьютерийн өмнө чимээгүй сууж цагийг өнгөрүүлдэг хүүхэд хөдөлгөөний дутагдалд орж, бүрэг, өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг, үг ярианы хөгжил муу, хичээл сурлагадаа сайн боловч нийгмийн харилцаанд оролцох дургүй болор гэх мэтийн сөрөг талууд ажиглагджээ.

Өнөөг хүртэл хийгдсэн судалгаанууд биеийн хөдөлгөөн сайн, үргэлж хөдөлж байдаг хүүхдүүд зурагт, компьютерийн өмнө өнгөрүүлсэн цагийн сөрөг нөлөөг өөрсдөө нөхөж чаддаг болохыг нотолж байлаа.

Иймээс хэдийгээр хүүхдүүд маань зурагт, компьютерийн өмнө сууж байхдаа бидэнд садаа болох нь бага байдаг ч, бусдын адил чөлөөтэй хөдөлж, гүйж хариагаагүй болохоор хөдөлгөөний дутагдалд орж, нөгөөтэйгүүр бусадтай бага харилцаж сэтгэлийн хөдлөлөө дотогш чиглүүлсний улмаас томоохон асуудал үүсэх эрсдэлтэй учраас аль болох хүүхдээ олон цагаар зурагт, компьютерийн өмнө суулгалгүй, хүүхэдтэйгээ байнга ярилцаж, харилцаж, зурагт үзэх, компьютер тоглох цагийг нь хэмжээ хязгаартай байлгах нь зүйтэй болов уу. 

Таны хүүхдэд эрүүл энхийг хүсье.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax