n

Хүүхдийн эрүүл мэнд

2011-03-25,

Хүүхэд эрүүл саруул байвал эцэг эхчүүд бид хичнээн аз жаргалтай, амар амгалан байдаг билээ. Иймээс хүүхдээ сэтгэл санаа, бие бялдарын хувьд эрүүл өсгөх нууцаас тантай хуваалцахыг бид хүссэн юм...

 0-3 нас маш чухал!

Хүний амьдралын туршид хамгийн эрчимтэй хөгжин бойждог үе бол 0-3 нас буюу эхийн хэвлийд хүн болон бүрэлдэн тогтохоос 3 нас хүртэлх үе байдаг. Иймээс хүүхдийг эрүүл хүн болгон өсгөхөд, мөн түүний тархины хөгжилд 0-3 нас чухал байр суурийг эзэлдэг. Учир нь 0-3 насанд хүүхэд маш эрчимтэй хөгждөг бөгөөд тархины хөгжлийн 80 хувь нь энэ үед явагдана. Хүүхдийг ...

Эцэг эхчүүдийн хамгийн их гаргадаг 6 алдаа

2011-03-25,


Бид хамгийн их алдааг өөрсдийн хийж чаддаггүй зүйл дээрээ гаргадаг. Иймээс юун түрүүнд өөрийнхөө чаддаг, чаддаггүй талуудаа мэдэж, өөрийн тэсвэр тэвчээрийн хязгаарыг тогтоож, дараа нь хүүхэдтэйгээ харьцах харилцаандаа анхаарах хэрэгтэй.

 

Та хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөө бүхий доорх 6 алдааг аль болох гаргахгүй байхыг хичээгээрэй. 

1. Буруу хандлага дээр төвлөрөх 

Хүүхдийн үйлдэл: Хүүхэд тань буруу, таашагдахгүй зүйл хийсэн үед нь та “битгий тэгээд бай”, “битгий хашхир, битгий орил”, “дүүгээ битгий зовоогоод бай” гэх мэтээр сануулга өгдөг. Яг энэ үед хүүхэд тань танаас...

Зурагт их үзэх нь хүүхдийн сэтгэлзүйд муугаар нөлөөлдөг

2011-03-25,

Зурагт, компьютерийн өмнө ихэнх цагаа өнгөрүүлдэг хүүхдүүд сэтгэлзүйн асуудалтай болох магадлал өндөртэй болох нь тогтоогджээ.

Английн Бристолын их сургуулийн эрдэмтдийн 10-11 настай 1013 хүүхэд дээр хийсэн судалгаагаар хүүхдүүд өдөрт хэдэн цагийг зурагт, компьютерийн өмнө тоглоом тоглож, кино үзэж суудгийг, энэ нь хүүхдүүдэд ямар сөрөг нөлөөтэй болохыг судалж үзжээ.

Сэтгэлзүйн байдлыг нь тодорхойлохын тулд хүүхдүүдээс зарим асуултыг асууж, биеийн хөдөлгөөнийг хянахын тулд оролцогсдын бэлхүүсэнд 7 хоногийн туршид тусгай аппарат зүүжээ.

Америкийн "Pediatrics" сэтгүүлд нийтлэгдсэн...

Эрүүл мэндийн толь- НОЙР

2011-03-25,
нэхүү зөвлөгөө нь зөвхөн түр зуурын, эрүүл мэндэд хохтой нойргүйдлыг эмчлэх эмэн эмчилгээний талаар бус яагаад нойр хүрдэггүй, хэрхэн энгийн аргаар эмчилж болох талаар өгүүлнэ.

Нойргүйдлын хам шинж:

Таны бие тань сулраад, нүд тань гархилсан, хоол идмээргүй санагдаад, шөнө орондоо хөрвөөгөөд, хүмүүс зан ааш чинь муудаад байна гээд л байна уу? Та тэгвэл “орчин үеийн хүмүүс”-ийн нийтлэг нэг асуудал болоод байгаа нойргүйдэлд өртжээ. Гэхдээ нойргүйдлыг дотор нь ялгаж салгаж үзэх хэрэгтэй. Хааяа нойр хулждаг бол өдөр болгон нойх хулжихаас хамаагүй “зовлон багатай”. Мөн шөнө эхний 2, ...