n

Хүүхдийн эрүүл мэнд

2011-03-25,

Хүүхэд эрүүл саруул байвал эцэг эхчүүд бид хичнээн аз жаргалтай, амар амгалан байдаг билээ. Иймээс хүүхдээ сэтгэл санаа, бие бялдарын хувьд эрүүл өсгөх нууцаас тантай хуваалцахыг бид хүссэн юм...

 0-3 нас маш чухал!

Хүний амьдралын туршид хамгийн эрчимтэй хөгжин бойждог үе бол 0-3 нас буюу эхийн хэвлийд хүн болон бүрэлдэн тогтохоос 3 нас хүртэлх үе байдаг. Иймээс хүүхдийг эрүүл хүн болгон өсгөхөд, мөн түүний тархины хөгжилд 0-3 нас чухал байр суурийг эзэлдэг. Учир нь 0-3 насанд хүүхэд маш эрчимтэй хөгждөг бөгөөд тархины хөгжлийн 80 хувь нь энэ үед явагдана. Хүүхдийг бага насанд нь эцэг эхчүүд үл ойшоон, зөнд нь орхиж яасан ч болохгүй. Ийм алдаа гаргавал насан туршид нь нөхөөд баршгүй хохирол учирч болзошгүй. Учир нь сургуулийн өмнөх нас буюу 0-7 насанд хүүхэд ирээдүйд ямар хүн болоход нь ерөнхийдөө төлөвшдөг байна.

 Сайн хооллолтын зэрэгцээ шөнийн бүтэн нойр чухал!

Хүүхдийн эрүүл саруул хөгжилд шөнийн тасралтгүй, тайван унталт маш чухал. Учир нь жаахан хүүхэд унтаж байхдаа өсөж байдаг. Хүүхэд унтаж байхад ялгардаг даавар нь түүний дархлааны системийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн л хүүхэд унтаж байхад тархи нь ажиллаж, хөгжиж, сэрүүн байхдаа сурсан зүйлсээ бататгаж, тархиндаа хадгалж байдаг.

 Хүүхдээ унтаж байхад нь чанартай живх зүүж бай!

Хүүхэд унтаж байхдаа олон шалтгааны улмаас тавгүйтэж ойр ойрхон сэрдэг. Мэдээж түүний сэрээх хамгийн энгийн шалтгаан бол шингээлт муутай живхнээс болж нойтон мэдэрч сэрэх тохиолдол юм. Иймээс хүүхдийг унтах үед нь сайн чанарын живх зүүх хэрэгтэй. Хятадад нийсэн нэгэн судалгаагаар 6 долоо хоногийн туршид хоёр хэсэг хүүхдэд шөнийн цагаар энгийн живх болон сайн чанарын живх зүүлгэхэд сайн чанарын живх зүүсэн хүүхдүүд энгийн живх зүүж хоносон хүүхдүүдтэй харьцуулахад шөнөд илүү тайван унтаж амраад өглөө инээмсэглэсэн байдалтай, сэргэлэн цовоо босож, орчинтойгоо сайхан харьцаж, юм сурах сонирхолтой байсан нь тогтоогджээ.

 Хүүхдээ энхрийлэн хайрла!

Хүүхдийг эрүүл өсгөн бойжуулахад хайр энэрэл чухал үүрэгтэй. Хүүхдээ энхрийлэн хайрлана гэдэг нь түүнийг илж, уян зөөлөн дуугаар сайхан зүйлсийг түүнд хэлж ярихыг хэлнэ. Хүүхэд төрөхдөө л хүнийг арьсаараа мэдэрдэг, хөхөх рефлекстэй байдаг. Ялангуяа амны эргэн тойрон хэсэг илүү мэтрэмтгий байдаг. Нярай хүүхэд эхийн хайраар хүртэж мэдэрдэг. Хайр энэрлийг мэдэрч өссөн хүүхэд эрүүл, бусдаас түргэн өсөж торнидог. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ тэвэрч, илж, энхрийлэн хайрлаж байх хэрэгтэй.

 Эрүүл хооллох дадалд эртнээс сурга!

Эрүүл өсөж торнихын өөр нэг зам бол эрүүл хоололт. Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллож, нэмэлт хоол тэжээлд ороход нь илчлэг сайтай эрүүл хоол хүнсийг сонгох хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдэдээ өөрөө хоолоо идэх боломжийг олгох ёстой. Хүүхдийг хэт хоолоор шахаж хоолноос залхааж болохгүй. Мөн түүнчлэн зурагт, компьютерийн урд суулгаж хооллох нь буруу.

 Ханьтайгаа харьцаандаа анхаар!

Нярай хүүхэд олон зүйлийг мэдэрдэг. Гэр бүлд гарсан асуудал, хэрүүл маргааныг тэр дор нь мэдэрдэг. Хүүхдийг асарч байгаа хүний сэтгэлзүйн байдал, гэр бүлийн харилцааны уур амьсгал нь хүүхдийн хөгжил төлөвшилд шууд нөлөөлдөг. Эхнэр нөхрийн хоорондын сөрөг харилцаа хүүхдийн нойр, хоолны дуршилд муугаар нөлөөлнө.

 Хүүхдийн эмчээс хүүхдийн хөгжил бойжилтын талаар мэдээлэл авах!

Хүүхэд өсгөх ерөнхий гарын авлага гэж байдаггүй. Учир нь хүүхэд болгон өөр өөр онцлогтой. Нэг хүүхдэд таарч тохирох зүйлс өөр нэг хүүхдэд таарахгүй байж болно. Иймээс өөрийн хүүхдэд тохиромжтой зөвлөгөөг мэргэжлийн эмчээс авах хэрэгтэй. Заавал хүүхэд өвдөхөөр эмчид очдог гэсэн ойлголт нь дэндүү буруу. Нярай хүүхдийгхарьяа дүүргийн өрхийн эмнэлэг хяналтандаа байогадаг учир сар бүр та хүүхдийнхээ өсөлт бойжилтыг өрхийн эмнэлэгт хандан хийлгэж, хүүхдийн эрүүл мэндийн хяналтын дэвтэрт бичүүлж байх ёстой.

 Хүүхдийг хэт их хамгаалж, бөөцийлөх хэрэггүй!

Хүүхдийн хөгжил нь хамт амьдардаг ойр дотны хүмүүсийн зан төлөв, хувь хүний онцлог шинжүүдээс их хэмжээгээр хамаардаг. Хүүхдийнасран хамгаалдаг хүн өөрөө юм бүхэнд санаа зовдог болхүүхэд ч тийм хүн болно. Гэр бүлийн гишүүдийн сонин хачин зан авирыг хүүхэд яг тэр чигээр нь хуулбарлана. Иймээс хүүхдэд өөрийн хувь хүний онцлогийг олж авах боломжийг олгож, өөрсдийн муу зуршил, зан чанарыг түүнд бүү тусга.

 Хүүхдэд өөрийн төлөвлөгөөг бүү тулга!

Хүүхэд тантай хэсэг хугацаанд хамт амьдраад нэг л өдөр өөрийн амьдралыг сонгон гэрээсээ явна. Тэр тантай насан туршдаа хамт амьдрахгүй. Иймээс түүнд эрүүл саруул, өөртөө итгэлтэй хүн болон төлөвшихөд нь тусал. Хар багаас нь том болоод хэн болох талаарх шийдвэрийг та бүү гарга. Тэр өөрөө бие даасан хүн болохоороо танаас шал өөр хүн ч болж мэднэ. Тиймээс хүүхдийг сэтгэл санааны хувьд чөлөөтэй байлгаж, өөрийн авьяас чадварыг нээх бүрэн боломжийг түүнд олго.
Таны хүүхдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax